Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 115 дугаар сургууль орчмын хотхонуудын авто замын ачааллын асуудал шийдэгдэхээр боллоо.

Хотхонуудын авто замын ачааллыг бууруулах зорилгоор дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Мишээл экспо худалдааны төв”-ийн уулзвараас салсан сайжруулсан шороон замыг үргэлжлүүлэн “Хөрш заан” хотхон хүртэлх 870 метр урт сайжруулсан шороон зам тавих, авто замын нэвтрэх чадварыг сайжруулах ажил өнөөдөр эхэллээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хотхонуудын хооронд дахь авто замын ачааллыг бууруулах оршин суугч иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд сайжруулсан шороон замын ажлын трасст орсон 10 гаруй газар эзэмшигч нартай жил гаруй хугацаанд зөвшилцөн тухайн газруудад газар чөлөөлөлт хийж, авто замын ажлыг эхлүүлээд байна. Ойрын хугацаанд түр зам нээх бөгөөд ирэх оны төсөв дээр шинэ зам барих ажлыг суулгана.
Ингэснээр 115 дугаар сургуулиас “Мишээл экспо худалдааны төв”-рүү шууд зорчих бололцоотой болж, нягтаршил ихтэй хотхонуудын авто замын ачаалал буурна” гэж хэллээ.

More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...