Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Мөнх-Оргил танилцуулав.Тэрбээр “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад дэд бүтэц болон бусад салбарын 13 төсөл, боловсрол, соёл урлаг, спортын салбарын гурван төсөл, нийт 16 төслийг нэмэх саналыг оруулж байна” гэв. Мөн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 20/20 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-аас авто зам, тээврийн салбарын хоёр төсөл, эрүүл мэндийн салбарын нэг төсөл, нийт гурван төслийг хасах саналтай байгаагаа зөвлөлийнгишүүдэд танилцуулж хэлэлцүүллээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зарим төлөвлөгөөнд оруулсан төслүүдийг хасч оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ. Хасахаар оруулж ирсэн төслүүдийг эргэж харах нь зүйтэй. Хасахгүйгээр нөхцөлийг нь өөрчлөөд хэрэгжүүлээд явах хэрэгтэй” гэв. Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэх болон хасах төслүүдэд саналуудаа хэлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэДараа нь зөвлөлийн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/406 дугаар захирамжаар Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлж, эргийн дагуу иргэд, олон нийтийн эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчин бүрдүүлэх боломжийг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгээс холбогдох судалгааг хийж тохижилт хийх боломжит байршлуудыг тодорхойлжээ.Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус орчмын газарт эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчны бүтээн байгуулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, гэрээ хийж хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ дагуу “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай” тогтоолын төслийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх саналтай байна” гэлээ.Хотын Захирагч С.Амарсайхан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай харилцан санал солилцож, зарчмын нэг шийдэлд хүрэх нь зүйтэй. Зуны улиралд боломжтой газруудаа хот өөрсдөө Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тохижуулах нь хэрэгтэй. Холбогдох газрууд уялдаа холбоогоо сайн хангаж ажилла. Газрын алба тохижуулж нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгож болохуйц газруудын судалгааг гаргаж ажлын хэсэгт өгөх нь зүйтэй” гэдгийг холбогдох албаныханд онцолж хэлэв. Ингээд Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголооМөн тавдугаар сарын 15-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг Хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг болгож, Ажлын хэсэг байгуулсан. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг өгсөн юм.Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Хотын Захирагч С.Амарсайхан “Хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж, гудамж талбайг эвдэж сүйтгэн барьж байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хашааг цэгцлэх ажил үргэлжилж байгаа. Энэ ажлыг 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө цэгцэлж дуусах ёстой, холбогдох байгууллагын дарга нар өөрсдөө гарч ажилла, асуудалд хойрго хандаж, хэлтсийн дарга, мэргэжилтнээ явуулчихаад өөрсдөө хойшоо сууж байгаа албан байгууллагын дарга нартай хариуцлага ярина гэдгийг сануулья” гээд энэ ажлыг улам эрчимжүүлэх зохион байгуулалтыг хийж ажиллахыг Хотын орлогч нарт болон холбогдох албаныханд онцгойлон анхаарууллаа.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...