ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж байгаа, ОХУ-д өвчтэй хүүхдүүдийг эмчилж байсан нэгэн иргэн сошиал орчинд худалмэдээлэл тарааж байна гэв. Тэрээр “Халдвартай хүний нэр насны талаарх мэдээллийг бид нууцалдаг. Гэтэл нэг иргэн ташаа мэдээлэл тарааж ард иргэдийг үймрүүлж байна. Монгол улс даяараа өвчинтэй тэмцэж байхад н.Алтанхундага гэх хүн дутуу ойлгосон зүйлээ сошиалд тавьжээ. Тэрээр дөрөвдүгээр сарын 29-өөс тавдугаар сарын 13-нд ОХУ-ын Улаан-Үд хотод байр түрээслэн байжээ. Тэрээр тэнд байхдаа хоёр удаа буюу тавдугаар сарын 2 болон 8-нд тус тус шинжилгээ өгөхөд сөрөг гарсан байсан.Хамгийн сүүлд 8-нд PCR шинжилгээ өгтөл хариугаа 12-нд авсан байв. Тухайн үед Ялалнтын баяр гээд хариу авах хугацаа хойшилсон байв. Тэрээр энд ирсэн хойноо “Би Монгол улсад орж ирээд, орж ирэх явцдаа буюу Төв аймгийн сувилалд ирэх явцдаа халдвар авчихлаа” гэж хэвлэл мэдээлл, сошиал орчинд худал хэлж ард иргэдийг үймүүллээ.Нэгдүгээрт, энд халдвар авах эрсдэл үүсээгүй. Олон төрлийн нян вирусийг судалсаар ирсэн шинжлэх ухаан нь манай халдварт өвчний чиглэлд хамгийн эрчимтэй сайн хөгжсөөр байгаа юм. Үүний ачаар ч бид өнөөг хүртэл ард иргэдээ хамгаалж байна гэж энэхүү мэргэжлийг ахалж байгаа хүний хувьд хэлнэ. Хоёрдугаарт, тухайн иргэн тэнд байхдаа өвдсөн оюутнуудыг эмчилж байсан. Тэгэхээр эмчилгээ хийх явцад халдвар авах эрсдэл маш өндөр юм. Халдвартай өвчтөнтэй ойртож, хавьтаж, асарч байсан хүн эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл халдвар авах магадлалтай гэж ДЭМБ мэдээлсэн.Гуравдугаарт, шинжилгээ өгснөөс хойш хариу гартал 5-6 хоног болсон. Энэ хугацаанд өвчтэй хүмүүстэй ойрхон байсан хүн халдвар авах эрсдэл өндөр юм.ОХУ-аас ч эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг хилээр гаргахгүй, манай хилийн тусгай ажилчид ч нэвтрүүлэхгүй шууд тусгаарлаж байгаа юм. Халдварын нууц үе 5-6 хоног, цаад талдаа 14-21 хоногт илэрч байгаа гэдгийг ДЭМБ-аас ч хэлээд байна. Түүнийг оюутан сурагчиддаа тусална гээд эмчилгээ явуулж байсныг нь сайшаах ч тэрээр халдварт өвчний талаар буруу мэдээлэл тарааж байна” гэлээ.
More Stories
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...