“Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарласан. Уралдаанд дөрөвдүгээр сарын 20-ноос энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд бүтээл хүлээж авсан юм.
Зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ.
Нийт 30 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд ирсэн бүтээлүүдийг шалгаруулахдаа иргэдийн саналыг 20 хувь, шүүгчдийн саналыг 80 хувь байхаар тусгажээ.
Ингээд иргэдийн болон шүүгчдийн саналаар шилдэг бүтээлийг шалгаруулж, НИТХ-аар хэлэлцүүлэн тэргүүн байрын бүтээлийг сонгох аж.
Уралдааны удирдамжийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 12-17-ний өдрийг дуустал Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулж иргэд олон нийтээс саналыг авч байна. Иргэд, олон нийтээс санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж нэгдсэн дүнг гаргана. Та ЭНД дарж албан ёсны цахим хаяг руу нэвтрэн таалагдсан бүтээлдээ саналаа өгөх боломжтой.
One thought on ““Урт цагаан”-ыг шинэчлэх зураг төслүүдэд иргэдийн саналыг авч байна”
Leave a Reply Cancel reply
More Stories
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд улсын шадар сайд бараалхлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон...
Цагдаа, цэргийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжиж байна
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээ, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ...
Шинийн таван хүртэл бүх нийтээр амарна
Засгийн газрын хуралдаанаас гуравдугаар сарын 3, 4, 5-ны Даваа, Мягмар, Лхагва гарагт буюу шинийн 4, 5, 6-ны өдрүүдэд бүх нийтээр амрах...
Гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ орон даяар эхэлнэ
Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, утга зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх...
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал хийж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Бүх Хятадын...
“Модон могой” жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан
Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдсан чансаа олгох цуврал барилдаануудад идэвхтэй барилдаж чансааны оноогоороо эхний 30-р байрт багтсан аймаг цэргийн цолтой...
06 зураг их зүгээр юм.