Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард нийт 125 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт гурван тэрбум ам.доллар болсныг Үндэсний статистикийн газраас мэдээллээ.
- Экспорт 1.4 тэрбум америк доллар
- Импорт 1.6 тэрбум америк доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (30.8%) тэрбум америк доллароор буюу экспорт 1.1 (45.3%) тэрбум америк доллароор, импорт 179.9 (10.2%) сая америк доллароор тус тус буурчээ.
Экспорт өмнөх оны мөн үеэс дээрх байдлаар буурахад,
- алтны экспорт 115.6 сая америк доллар,
- зэсийн баяжмалын экспорт 215.2 сая америк доллар,
- нүүрсний экспорт 629.0 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин дөрөвдүгээр сард өмнөх сард экспорт 337.8 сая америк доллар болж 72.7 сая америк доллароор, импорт 424.8 сая америк доллар болж 13.2 сая америк доллароорр тус тус өссөн байгаа юм.
Зураг 1. Экспорт, импорт, тэнцэл, сараар, сая америк доллар

Гадаад худалдааны тэнцлийн хувьд 2019 оны эхний дөрвөн сард 745.8 сая америк долларын ашигтай гарч байсан билээ.
Тэгвэл энэ оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 958.5 сая америк доллароор буурч, 212.7 сая америк долларын алдагдалтай гарсныг мөн мэдээлэв.
Учир нь манай хоёр хөрш улс нь гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүнг эзэлсэн ба БНХАУ-тай 1.7 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 58.5 хувийг эзэлж буй хэрэг аж.
Үндсэндээ БНХАУ-д хийсэн экспорт нь манай улсын нийт экспортын дүнгийн 89.5 хувийг бүрдүүлж байна. Тодруулбал,
- 26.3 хувийг чулуун нүүрс
- 39.6 хувийг зэсийн баяжмал эзэлж байна.
Мөн Их Британи улсад экспортолсон барааны 83.2 хувийг алт, ОХУ-д экспортолсон барааны 92.1 хувийг жоншны экспорт, Итали улсад экспортолсон барааны 57.8 хувийг мал амьтны самнасан үс, хялгас тус тус эзэлжээ.
Түүнчлэн ОХУ-аас импортоор оруулсан барааны 52.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 61.2 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 8.2 хувийг цахилгаан эрчим хүч, 3.7 хувийг ачааны тэрэг, 88.1 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлжээ.
Импорт өмнөх оны мөн үеэс 179.9 сая америк доллароор буурахад автобензины импорт 19.8 сая америк доллар, дизелийн түлшний импорт 58.6 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлсөн аж.
Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.9 хувийг эзэлж байгаа бол импортын 66.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.v
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....