Дадлага сургуулилтын үеэр хүн зөөвөрлөх сургуулилт хийх тул айж цочирдохгүй байхыг анхааруулж байна

“COVID-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд Монгол улсын Шадар сайд, Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, болон бусад албаны хүмүүс оролцлоо. Уг сургууль гурван үе шаттайгаар нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул дүүрэг болон Дархан, Сэлэнгэ аймгуудад зохион байгуулагдах юм.

Энэ хүрээнд “Буянт-Ухаа” спортын ордонд 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангид хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг хийнэ.

Дадлага сургуулийн эхний өдөр буюу өнөөдөр Эрүүл мэндийн яам болон нийслэлийн Онцгой байдлын шуурхай штабууд хариу арга хэмжээний үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Энэ үeэр хүн зөөвөрлөх, цагдаагийн хамгаалалтад авлаа гэх зэрэг арга хэмжээ явагдах тул иргэд айж цочирдолгүй мэдээлэлтэй байхыг анхааруулж байна.

 

+ There are no comments

Add yours