Нөөцийн махны нийлүүлэлт болон бусад асуудлаар ажлын хэсгийн ээлжит хурал болж бэлтгэн нийлүүлэгч 16 аж ахуйн нэгжийн өнгөрөгч 14 хоногт нийлүүлсэн махны тоо хэмжээ, хөдөө орон нутгаас махаа татсан 14 аж ахуйн нэгжийн төрөл хэмжээ, жижиглэн савлалтын цехийн үйл ажиллагаанд нь хяналт шалгалт, махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахтай холбоотойгоор дүүргүүдийн ХХҮХ тус бүр нутаг дэвсгэрийнхээ хүрээнд худалдааны төвүүдтэй уулзалт зохион байгуулах үүргийг өгсний дагуу 6 дүүргийн 16 байршилд худалдаа зохион байгуулах саналыг хэлэлцээд нийт 21 байршилд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Өргөтгөсөн худалдааг ирэх тавдугаар сарын 2-ноос эхлэн 7 хоногийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна.
Мөн үргэлжлүүлэн Бодлогын гэрээний 19 аж ахуйн нэгжээс 5 аж ахуйн нэгжийг хасах саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн 14 аж ахуйн нэгжид явуулах хяналт шалгалтын ажлыг яаралтай зохион байгуулах үүргийг өглөө.
Нөөцийн мах борлуулалтад ямааны мах үлдэгдэл их байгаа тул үнийн бууруулах боломж, савлагааг жижигсгэх асуудлыг дэвшүүлэн хэлэлцэж ажлын хэсэг шаардлагагүй гэж үзлээ.
Мөн нэмэлтээр борлуулалтын цэг ажиллуулах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн саналыг Махны өргөтгөсөн худалдааны дараа хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...