ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 213 улсад COVID-19 халдвараар 3 сая хүн өвчилж, 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. АНУ-д 1 сая хүн халдвар авлаа.
ОХУ-д халдварын тохиолдол нэмэгдэж БНХАУ-аас халдварын тоогоор илүү боллоо. Москва хотод халдварын тархалт өндөр байгаа учраас зургаан эмнэлгийг коронавирусийн халдварын үед ашиглаж байна. ОХУ-д хөл хорионы дэглэмийг улам чангатгаж, бага насны хүүхдийг гадагш гаргахгүй байх чиглэл өгч эхэлсэн.
Манай улсын хувьд гадаадад байгаа иргэддээ утсаар зөвлөгөө өгч байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гадаадын гурван улсаас иргэд хандасан. Тэдний дотор АНУ-аас нэг иргэн хандаж, шинжилгээгээр эерэг гарсан гэдгээ хэлээд зөвлөгөө авлаа.
Гадаа дулаарч байгаа энэ үед цонхоо онгойлгож агаар сэлгэх нь халдвар авах эрсдэлтэй гэсэн ташаа мэдээлэл явж байна. Агаар сэлгэлт хийх нь зөв. Мөн нарны гэрэл бол коронавирусийн эсрэг маш сайн халдваргүйжүүлэгч гэдгийг хэлмээр байна.
Сингапурын технологийн сургуулийнхан математик аргачлалд тулгуурлан COVID-19 халдварын тархалт хэзээ дуусахыг улс орон бүрээр тооцож гаргасан бөгөөд дэлхий нийт арваннэгдүгээр сарын 27 гэхэд COVID-19 халдварт баяртай гэж хэлэх цаг ирнэ хэмээн тооцоолсноо мэдээлсэн” гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 27-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд COVID-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 59 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй.
Улсын хэмжээнд долоон лабораторийг бэлтгээд тус бүрд нь 1,000 оношлуур хүргэж, туршилт сургуулилалт хийгдээд явж байгаа. Салбар лабораториудын тоног төхөөрөмж, оношлуур бүгд ижил. Эгзэгтэй үед олон тоогоор шинжилгээ хийх боломжтой.
ХӨСҮТ эмчилгээг багаар хийх зохион байгуулалт хийсэн. Шинэ баг эмчилгээ рүү орсон. Одоо ингээд дараагийн тусгай нислэгүүдээр ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангаж байна. Мөн ОБЕГ, цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран зохион байгуулалтаа нарийн хийж байгаа” гэлээ.
More Stories
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
