Хар зах дээр наймаалах гэж байсан 140,000 амны хаалтыг илрүүлжээ

Францын цагдаа нар хар зах дээр наймаалахаар завдаж байсан 140,000 ширхэг амны хаалтыг хураан авчээ.

Цагдаагийн офицеруудын хэлж буйгаар Парисын хойд хэсэгт орших нэгэн байшин руу ачааны  машинаас амны хаалт зөөж байсан 60 настай болон 46 настай сэжигтэй этгээдүүдийг баривчилсан ба хар зах дээр гаргаж үнийг хэд дахин нугалж зарахаар завдаж байсныг байцаалтын явцад олж мэджээ.

Эдгээр амны хаалтуудыг цахим худалдааны сайтуудаар үнийг нь 3 дахин нугалж худалдаалах боломжтой ба коронавирусын халдвартай өвчтөнүүдэд л зөвхөн хэрэглэдэг өндөр үзүүлэлттэй 5000 ширхэг амны хаалт ч үүний дунд нь байжээ.

Тус улсад амны хаалт, хамгаалалтын хувцас зэрэг эмнэлгийн яаралтай тоног төхөөрөмж, материал дутмаг байгаа бөгөөд коронавирусын халдвартай өвчтөнтэй харилцаж буй эмч нарт ч хүрэлцээгүй байгаа юм.

+ There are no comments

Add yours