Гаалийн ерөнхий газраас экспортын статистикийн урьдчилсан мэдээг танилцууллаа.

Монгол Улс 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 1,371.9 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оноос 39.3 хувиар буурсан үзүүлэлт боллоо.

Өнгөрсөн оны мөн үед манай улс 2,261.1 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг экспортолж байв.

ЭКСПОРТЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БҮТЭЦ:

  • 3,670.4 мянган тонн чулуун нүүрс
  • 2,506.2 мянган тонн төмрийн хүдэр
  • 382.9 мянган тонн зэсийн баяжмал
  • 176.1 мянган тонн жонш
  • 46.7 мянган тонн цайрын хүдэр, баяжмал
  • 395.4 мянган баррель түүхий нефть байна.

Зураг, Гадаад худалдааны барааны экспортын статистикийн мэдээ, 2020 оны дөрөвдүгээр сарын 21

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Д.Золбооцэцэг: Эрдэнэт хотын 40 гаруй жилийн турш хуримтлагдсан цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж, шимт хөрс болгоно
Next post Вьетнамтай гэмт этгээд шилжүүлэх тухай хууль баталлаа