Н.Энхбаяр: Хөлийг нь хорьж, идэж уух юмыг нь дуусгаж байгаад ард түмний саналыг авна гэж бодож байгаа бол худлаа

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвслүүд санал авахаас 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуульд оролцохоо илэрхийлнэ хэмээн заасан байдаг. Энэхүү хугацаа өнөөдрөөр буюу дөрөвдүгээр сарын 24-нөөр дуусгавар болж байгаа билээ.

Нам, эвслүүд дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн сонгуульд оролцохоо илэрхийлж байгаа. Өчигдөр найман нам, нэг эвсэл СЕХ-д хандан сонгуульд оролцохоо илэрхийлжээ.

Харин өнөөдрийн хувьд МАН, “Та бидний эвсэл” зэрэг нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлээд байна.

Нам, эвслүүд сонгуульд оролцохоо албан ёсоор мэдэгдэх үеэр “Та бидний эвсэл”-ийн дарга Н.Энхбаяр “МАН-ынхан зүтгэсээр байгаад хөл хориотой үед биднийг ард иргэдтэй уулзуулахгүй өөрсдөө ялна гэж бодоод байх шиг байна. Эрх баригчид хэдийгээр ингэж төлөвлөж байгаа ч Монголын ард түмэн өөр бодолтой байгаа байх.

ЖДҮ-чдээс, казиночдоос, 60 тэрбумтнуудаас, хүчирхийлэгчдээс, Эрдэнэтийн 49 хувийн луйварчдаас, Оюутолгойн гэрээг хийж улсаа хохироосон хүмүүсээс 2020 онд салах сонголтыг ард түмэн хийх байх. Хөлийг нь хорьж, идэж уух юмыг нь дуусгаж байгаад, мөнгийг нь өгөхгүй зовоож байгаад ард түмний саналыг авна гэж бодож байгаа бол худлаа.

Манай эвсэл бол “Та бидний эвсэл” гэдэг нэртэй. Бид ард иргэдтэйгээ уулзаж явахад “та нар л бидний найдвар шүү” гэж хэлсэн. Энэ бол ард түмний өөрийнх нь эвсэл. Бид мөрийн хөтөлбөртөө үйлдвэрчний байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг оруулсан.

бол нийт монголчуудын мөрийн хөтөлбөр. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгнө. Алийн болгон ард түмэн ядуу, зүдүү амьдрах юм. Хөрөнгө оруулалтын бодлогыг өөрчилнө. Бид хөшөө барихгүй. Өөрсдийгөө сурталчилсан ажил хийхгүй. Цэвэр үйлдвэрийн хөрөнгө оруулалт хийнэ, ажлын байр бий болгоно. Сүүлийн үед үйлдвэр баригдсангүй. Баахан хөшөө баригдлаа. Мөн зээлийн хүүг бууруулна гэж бид зорьж байгаа” гэсэн юм.

+ There are no comments

Add yours