ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 5,262 тохиолдол нэмэгдэж, нийт 58 мянган хүн өвчилжээ. Манай улстай хил залгаа орших Эрхүү хотод 75, Буриадад 153, Алтайн бүгд найрамдах улсад 58, Тувад 13 хүн өвчилсөн байна.
Нийт тохиолдлын 40 гаруй хувь нь Москва хотын ойр орчимд бүртгэгдсэн бөгөөд тархвар судлалын хувьд, 43 хувь нь хөнгөн, балархай хэлбэрээр өвчилж байгаа учир нян тээгчээс халдвар их тархаж байгаа гэж үзэж байна. Мөн тус улсын эрдэмтдийн судалгаагаар хүүхдүүд ихэвчлэн балархай хэлбэрээр өвчилж вирусийг удаан хугацаагаар ялгаруулж байна. Тиймээс хүүхдүүд томчуудад халдвар тараах эх уурхай нь болж байна гэж дүгнэсэн.
БНХАУ-ын эрдэмтэд, COVID-19 өвчнийг үүсгэгч SARS-2-т судалгаа хийж, 30 омог байна хэмээн үзсэн байна. Мөн хамгийн их нас баралтыг үүсгэдэг омог нь Европ, АНУ-ын Нью-Йорк хотод тархсан байгаа. Мөн судалгаагаар уг вирус нь 19 удаа хувьсаж, өөрчлөлтөд орсон байна гэж үзсэн байна. Энэ вирус маш эрчтэй тархаж, хувьсан өөрчлөгдсөөр байгаа учраас өөрт нь тохирсон эм, вакцин хийхэд нэлээд хүндрэл гарч болзошгүй байгааг анхааруулж байна.
Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар ажиглалтад 1249 хүн байгаа бөгөөд өчигдөр 36 хүн шинээр ажиглалтад орж, есөн хүн тусгаарлалтаас гарсан. Түүнчлэн 119 дугаарын утсанд ирсэн дуудлагын ихэнх хувь нь банк, үйлчилгээний байгууллагууд 1.5 метрээс хол зайтай зогсоохгүй байгаа талаар гомдол мэдээлэл өгсөн байна. Тиймээс үйлчилгээний газрууд энэ тал дээр анхаарахыг сануулж байна” гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “2020 оны дөрөвдүгээр сарын 22-н буюу өчигдөр ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
Батлагдсан тохиолдлын хавьтал болох Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 159 хүн эмчилгээ, тандалтад үргэлжлэн хянагдаж байна. Вируслогийн төв лабораторид тандалтын шугамаар орон нутгийн 17 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллуулах шийдвэр гарч, нарийн мэргэжлийн хүн очиж ажиллаж байна. Энэ нь ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарыг хянах лаборатори бэлтгэгдсэн. Мөн Ховд, Дорнод гээд баруун, зүүн хэсэгт байгаа лаборатори бүрэн бэлтгэгдсэн байгаа гэдгийг хэлье. Батлагдсан 34 дэх тохиолдол буюу жолоочийн хүүхэд аавтайгаа уулзаагүй утсаар л ярьсан нь тогтоогдсон. Бүх камер, хяналтын шугамаар шүүж үзсэн. Тиймээс үүнд эргэлзэх хэрэггүй. Ажлаа хийж байгаа хүүхдийн хувьд ч хэцүү гэдгийг зөв ойлгох хэрэгтэй.
ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой, сайн байна. Бид өглөө болгон онлайнаар хурал хийж мэдээллээ солилцдог. Дотор байгаа хүмүүсээ сайн анхаарч байна. Ялангуяа сэтгэл зүйн хувьд сайн дэмжлэг өгч байна” гэлээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...