Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ЧанВэньрүйг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Чан Вэньрүй “Нүүрсний тээвэрлэлтийгнэмэгдүүлэхээ амлаж байна. Орон нутгийн түвшиндтодруулбал хоёр орны хилийн боомт хоорондзохицуулалт хийсэнээр тээвэрлэлтийн тоогнэмэгдүүлэх боломжтой” гэсэн юм. Ноён Элчин сайд мөн Монгол Улс нөхцөл байдалдаатохируулан Ковид-19 халдварын эсрэг урьдчилансэргийлэх хариу арга хэмжээг тухай бүр авч байгаадХятадын тал өндөрөөр үнэлж, сайшааж байгаагуламжиллаа.
Уулзалтын үеэр БНХАУ-ын “Дахуа Технологи” компанийн үйлдвэрлэсэн хүний биеийн дулаан мэдрэгч хоёр ширхэг камерыг Улсын Онцгой комисстхандивлалаа.
Энэхүү камер нь нэг дор 15 хүний биеийн халууныгхэмжиж, нэгэн зэрэг мэдээллийг гаргаж чаддагбайна. Тус камерыг дэлхийн 100 гаруй орны нисэхонгоцны буудал, эмнэлэг зэрэгт өргөн ашиглахболсон байна гэж Монгол Улсын Шадар сайдынАжлын албанаас мэдээллээ.
+ There are no comments
Add yours