Бүх чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ

УОК-ийн өнөөдрийн хуралдаанаар УБ, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 21-ний 21:00 цагаас 25-ны 06:00 цаг хүртэл хаахаар болсон. Өөрөөр хэлбэл энэ чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгсэл, галт тэрэгний тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж байгаа.

Замын хөдөлгөөнийг хааж байгаа холбогдуулж, УБТЗ-аас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “COVID19” цар тахлын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК-ын хуралдааны шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 21-ний 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл бүх чиглэлд зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосныг мэдэгдэж байна.

Дээрх өдрүүдэд зорчихоор худалдан авсан тасалбарын төлбөрийг шимтгэлгүй буцаан олгоно. Бүх тасалбарын төв дээр тасалбар буцаах боломжтой аж.

image

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *