Тэрбээр “Гадаадад байгаа эх орон руугаа буцах хүсэлтэй иргэдийн мэдээлийг Элчин сайдын яамаараа дамжуулж аваад тухай бүр УОК-т танилцуулж ирсэн. Үүний дагуу энэ удаагийн нислэгүүд хийгдэхээр болсныг мэдэгдэхэд таатай байна.
Европт байгаа иргэдээ эх орондоо ирэх боломжоор хангах үүднээс олон улсын нислэг үйлдэх транзит заалттай Франкфурт хотыг МИАТ компани сонгож, шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажилдаа орсон.
Урьдчилаад хэлэхэд энэ удаагийн нислэгээр 250-260 орчим зорчигч ирнэ. Элчин сайдын яамдад энэ нислэгт хамрагдах бүртгэлийг шинээр хийхгүй.
Учир нь өнөөдрийн байдлаар хүсэлтээ өгсөн 9,412 иргэнийг УОК-оос тавьсан шаардлагын дагуу хүндэтгэн үзэх шалтгаанаар нь ангилчихсан тул уг мэдээлэлдээ тулгуурлан Шуурхай штаб дээр холбогдох ажлын хэсгийнхэн хамт сууж байгаад нэрсээ эцэслэнэ.
Энэ дотор транзит зорчигчид орно. Транзит зорчигчдыг ХӨСҮТ-д хуваарилж байгаа тул эмнэлгийн орны нөөц боломжоо харж байгаад хэдэн хүн авахаа шийднэ.
Дахин хэлье эдгээр нислэгт хамрагдах иргэдийг Элчин сайдын яамд дахин шинээр бүртгэхгүй. Байгаа бүртгэлээсээ авна. ЭСЯ-д руу хандсан маш олон иргэний хүсэлт бий. Нийт 500 орчим иргэнийг Солонгос болон бусад улсаас авна гэж ойлгоорой.
Өнөөдрийн байдлаар гадаадын 35 улсаас 9,412 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байна. Бүсээр нь ангилбал,
- Европ 2,335 иргэн
- Ази 4,233 иргэн
- Америк 1,691 иргэн
- Австрали улсаас 1,143 иргэн буцах хүсэлтээ гаргасан
Хүндэтгэн үзэх шалтгаантай:
- Бага насны хүүхэдтэй 1,452 хүн
- Эрүүл мэндийн шалтгаантай 376 хүн
- Өндөр настан 854
- Жирэмсэн 141 хүн
- Санхүүгийн боломжгүй болсон 813
- Бусад шалтгаантай 2,670 гаруй иргэн байна.
Өгсөн үүргийн дагуу тус иргэдийг татан авахаас гадна хүнд нөхцөлд орсон тохиолдолд хэрхэн туслах хариу арга хэмжээ авах талаар тухай бүрт нь мэдээлнэ” хэмээв.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...