ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны 4 дүгээр сарын 20-нд буюу өчигдөр ХӨСҮТ-; 341 хүний шинжилгээ хийлээ. Тандалтын 11 сорьцод коронавирус илрээгүй. Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс тандалтын зорилгоор авсан сорьц юм. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн өчигдөр 341 хүнд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 154 хүнд эмчилгээ, хяналт, ажиглалт, тандалт, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.
Өнөө өглөө үүрээр 05:00 цагт “Интермед” эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилгээ хийж байна. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 69 настай иргэн амьсгал бачууран, сүүлийн долоо хоногт ханиалгасан, халуунгүй, хоёр уушгиндаа хатгаатай гэсэн шинж тэмдэгтэй. Эмнэлгийнхэн түргэвчилсэн оношлуураар тухайн иргэнээс шинжилгээ хийхэд эерэг гарсан. Энэ хариуг баталгаажуулахаар PCR шинжилгээг ХӨСҮТ-д хийж байна.
Халдвар судлалын буюу тандалтын тооцооллоор гайгүй байх гэсэн төлөвтэй байна. Тухайн иргэний хүүхэд 1 дүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 7-нд Солонгост байж байгаад ирсэн. Тооцоод үзэхэд хүүхэд нь ирээд 2 сар гаруй болсон. Хэрэв коронавирусийн халдварын нууц хугацаа байсан бол илрэхээр хугацаа. Гэхдээ 69 настай хүний ойрын гурван хүнийг тэнд нь тусгаарласан. “Интермед” эмнэлгийнхэнд ХӨСҮТ-өөс зөвлөгөө өгөөд хянаж байна. Үдээс хойш шинжилгээний хариу гарна” гэсэн мэдээллийг өглөө.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...
Л. Отгондорж: Баячуудын хүүхдүүд ба Хуулийн зүйчлэл”
Л. Отгондорж өмгөөлөгч хууль зүйн үүднээс задлан тайлбарлажээ. Тэрээр: Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ хэргийг хууль зүйн талаас нь...