Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хорооны орчмоос такси барьсан гэх иргэнийг уг таксины жолооч “Хангай” хотхоны ойролцоох гэр хорооллын гудамжинд аваачин, Iphone-10 загварын гар утсыг нь дээрэмджээ.
Хохирогч эрэгтэй согтуу байсан гэх бөгөөд жолоочийн царайг санахгүй байгаа тухай цагдаагийн байгууллагад мэдүүлжээ.
Эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд дээрмийн хэрэг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж байна.




