УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эдгээр асуудлын дөрөвдүгээрт УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэхээр оруулсан байна. Б.Батзориг энэ сарын 3-нд чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Харин уг хүсэлтийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн билээ.
Дөрөвдүгээр сарын 17-ны Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал;
- Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудал;
- Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
- Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
More Stories
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын үеэр худалдаа, үйлчилгээний 170 гаруй цэгт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөлөө
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай...
Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэхэд ээлтэй орчныг бүрдүүлэх, зөвшөөрлийн...
Нөөцийн махны дугаарлалт их байна
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын хэлсэнчлэн Нийслэлийн хэмжээнд 200 тонн мах буй гэжээ. Өнөөдрөөс дүүргүүдийн тодорхой цэгүүдэд нөөцийн үхрийн мах 15000 төгрөг,...
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн хуралдаанд оролцов.
“Зуны Давос” Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй...
Цагдаагийн байгууллагын “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” төрийн ордонд эхэллээ
Зөвлөгөөнөөр гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөгчдийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, хүний эрхийн...
Өнөөдөр нар буцах өдөр
Жилийн хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнгөрсний дараа өдрийн урт аажмаар богиносож эхлэх үеийг нар буцах гэдэг. Хойд хагас...
