Өнгөрсөн амралтын өдөр Жаргалантын амны баруун энгэр “Алдар толгой” гэх газарт шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 12 алба хаагч 6 автомашинтай, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2 байгаль хамгаалагчийн хамт галыг богино хугацаанд унтраасан байна.
Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд хөдөө, орон нутагт зорчих нь ихсэж амралтын өдрүүдээр зуслан, агаар салхинд гарахаар явах үедээ тамхи, шүдэнзний галаа бүрэн гүйцэд унтраахгүй, үнс нурмаа ил задгай асгах, хашаа хороогоо цэвэрлэх үүднээс шар өвс шатаасны улмаас гал түймрийн дуудлага нэмэгдэж байна.








