Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ коронавируст /КОВИД-19/ халдварт өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэл хот руу орж гарах постууд дээр тээврийн хэрэгслийг шалгах, бүртгэлжүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, зорчигч иргэдийн халууныг хэмжих зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын баг хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа билээ. 
2020 оны 04 сарын 15-ны өдөр Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганзориг болон байгууллагын хамт олны төлөөлөл Налайх, Эмээлт, Өлзийтийн постууд дээр 24 цагаар ажиллаж байгаа албан хаагч Б.Энхцэцэг, Б.Базаррагчаа, Д.Гончигдорж нарыгаа эргэж, халуун хоол цай, чацаргана зэргийг хүргэж өглөө. 
Постуудаар өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ачаалал ихтэй, цаг агаарын хувьд хүйтэн, ширүүн салхитай шөнө хонож ажиллаж байгаа албан хаагчиддаа Г.Ганзориг дарга дулаан хувцаслаж, амны хаалт, бээлийгээ тогтмол хэрэглэж, дархлаа дэмжих амин дэм хэрэглэж ажиллахыг санууллаа.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...