Дорнод аймгийн Баяндун сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т Түргэн багийн “Тогоот” гэдэг газар хээрийн түймэр гарчээ.

Уг түймэр Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэр рүү орсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 12:40 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0275 дугаар ангийн алба хаагчид болон Баяндун, Баян-Уул сумын иргэд хамтран хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Энэ 7 хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Next post Баянхошууны замд дахин долоон машин мөргөлджээ