Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл оны энэ хоёрдугаар сарын 10-ны 09:00 цагт орон даяар эхэлсэн. Бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдах бөгөөд энэ хугацааг сунгахгүй юм.
Дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 28,155 шалгуулагч бүртгүүлсэн байна. Өмнөх жилүүдэд монгол хэл, бичгийн хичээлийг шалгалтыг шалгуулагч бүр өгч, босго 400 оноогоо авсан тохиолдолд бусад хичээлийн шалгалтаа өгдөг байсныг энэ жил алгасахаар болсныг БСШУС –ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдсэн.
Одоогийн байдлаар Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар төвлөж байгаа. ЭЕШ-ын бүртгэлтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан зөвлөгөөг хүргэж байна.
Шалгуулагч нь дараах зүйлсийг сайтар анхаарч хичээл сонголт хийгээрэй. Үүнд:
Та их, дээд сургуулиудын бүртгэл, оюутан элсүүлэх журам, хуваарь сонголттой холбоотой мэдээллүүдийг Монголын их, дээд сургуулиудын консорциум / http://www.cmuc.edu.mn/ / -аас лавлах мөн эцэг эх болон багш нартайгаа сайтар зөвлөлдөх хэрэгтэй.
- ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулна.
- Шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй.
- Шалгуулагч хичээл сонголтоо хийсний дараа төлбөрийн хураамжтай танилцаж төлбөрийг төлнө.
- ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг, батламж хуудасны хураамж 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна;
Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернет гүйлгээний эрхтэй төлбөрийн карт ашиглан төлбөрөө шилжүүлэх боломжтой. Тухайн карт зөвхөн бүртгүүлэгчийнх байх шаардлагагүй ба эцэг эх, багш, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй ашиглах боломжтой интернет гүйлгээ хийх эрх бүхий карт байх ёстой. Монгол банкны “Төлбөрийн картын хураамж”-ийн 9.2.5-д шимтгэл хураамж 300 төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө.
САНАМЖ: ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохдоо төрийн үйлчилгээний төлбөр хүлээн авсан шимтгэлийг хасаж тооцно. Бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй ба бусдад шилжүүлэн тооцохгүй.
More Stories
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...