Ил уурхайн цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажил хуваарийн дагуу үргэлжилж буйг уурхайн дарга Б.Отгондаваа онцлов. Коронавирусын тархалттай холбоотойгоор тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд эрсдэлийг тооцож буй ч одоогоор бүтээн байгуулалтын ажил хэвийн байгаа аж. “Эрдэнэтийн-Овоо”- ны баруун талд баригдаж буй тус под станцын суурь болон шугам тавигдаж, шон татах ажил 60-70 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэгчээр “Энх Өглөө” компани ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай техник тоног төхөөрөмж, трансформаторыг маргааш зөөж авчрах юм байна. Ил уурхайн цахилгаан хангамжийн суурилагдсан хүчин чадал 8 мегаватт байдаг.
Гэтэл тус уурхайд ашиглаж буй экскаватор 8 мегаваттаас илүү цахилгаан эрчим хүч зарцуулдаг учраас цахилгаан хангамжийн хүчин чадлыг нэмэх шаардлагатай болжээ. Иймээс 10 мегаваттын хүчин чадалтай шинэ под станц барьж ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах боломж бүрдүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд уурхайн уулын ажил ихсэх тусам экскаватор, өрмийн машин зэрэг том оврын техникийн тоо нэмэгдэнэ. Тэдгээрийг хэвийн ажиллуулахад цахилгаан хангамжийн өргөтгөл өндөр ач холбогдолтой. Өвлийн улиралд нэмэгддэг уурхайн ачааллыг ч багасгахад эерэг нөлөө үзүүлэх юм.
Ил уурхайд 2020 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Тэсрэх бодисын үйлдвэр барих ажил эхлэх бол техникийн шинэчлэлээр ЭКГ-12 маркийн хоёр экскаватор, нэг өрмийн машин шинээр авна. Мөн хүнд даацын авто чирэгч, дугуйт бульдозер, УА-800 дугуйт ачигч зэрэг техник, тоног төхөөрөмжийн засвар, угсралтын ажлууд хийхээр төлөвлөжээ.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймгийн түүхт 100 жилийн ойд оролцохоор очжээ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Түүхт ойд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч...