Тэрбээр НОБГ-т өнгөрсөн тав хоногийн хугацаанд гамшиг ослын 68 дуудлага ирсэн. Үүний 50 орчим хувийг шар өвсний дуудлага эзэлж байна. Гуравдугаар сарын 20-оос, зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10 хүртэл Ойн тухай хуулийн дагуу түймрийн аюултай үе гэж тооцогддог. Улаанбаатар орчмын цаг агаарын нөхцөл хуурайшилтын нэн аюултай бүсэд ордог. Харамсалтай нь иргэд зусландаа гарахдаа өнжмөл шар өвсийг ил задгай шатааснаас үүдэлтэй хэд хэдэн томоохон гал түймэр өнгөрсөн амралтын өдрүүдэд гарлаа. Богд уулын баруун, зүүн аманд тус бүр нэг га газар, далан давхрын оршуулгын газар долоон га газар, томоохон зуслангийн бүс нутагт гал гарсан.
Нийслэлийн Засаг даргын өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх талаарх А487 захирамж гарсан. Түүнд дөрөвдүгээр сарын 06-наас зургадугаар сарын 10 хүртэл ногоон бүсэд аялал зугаалга хийх, ууланд алхах, сургуулийн төгсөгчдийн баярын арга хэмжээ болон ил задгай гал гаргахыг хориглосон. Үүний хэрэгжилтэд Нийслэлийн байгаль орчны газар, онцгой байдлын газар, цагдаагийн газар, тээврийн газар, хяналт тавьж ажиллана. Хөдөлгөөнт эргүүл гарсан. Мөн нийслэлийн ногоон бүсэд авто тээвэр нэвтэрч болох газруудад замын саад хийж байна. Хөдөлгөөнт эргүүл өдөр бүр өглөөний 10 цагаас 20 цаг хүртэл 67 өдрийн турш дээрх нэр дурьдсан дөрвөн байгууллагын давхардсан тоогоор 1340 албан хаагч төвийн таван дүүргийн ногоон бүсэд үүрэг гүйцэтгэнэ.
Зөрчил гаргасан хуулийн этгээдэд байгаль орчны улсын байцаагч тухай бүрд нь арга хэмжээ авч учирсан хохирлыг барагдуулж ажиллана. НОБГ-аас өдөр бүр хоёр цагийн хугацаанд хорин автомашинтай хорин маршрутаар коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг чанга яригчаар анхааруулж зөвлөмж өгч, халдваргүйтэл хийж ажиллаж байна. Сүүлийн үед иргэдийн сонор сэрэмж буурч амны хаалт зүүхгүй байх тохиолдол гарч байгаа учраас НОБГ-аас “Амны хааллтаа тогтмол зүүж covid-19 халдвараас урьдчилан сэргийлье,Ойр хээр, өнжмөл шар өвсний гад түймрээс урьдчилан сэргийлье” гэсэн уриалгыг гаргаж байна. Та бүхэн минь гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
