Тодруулбал, 2020 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө тус аймгийн Эрдэнэцагаан сумын зургаадугаар багийн нутагт иргэд алтны агуулгатай чулуу хууль бусаар олборлож байна гэсэн дуудлага аймгийн Цагдаагийн газарт иржээ. Цагдаагийн газрын шуурхай бүлэг газар дээр нь очиж ажиллан, Улаанбаатар хот болон бусад аймгийн иргэд зөвшөөрөлгүйгээр техникийн хүчээр газрын хөрсийг хуулж, ашигт малтмал олборлож байсныг таслан зогсоожээ. Улмаар тухайн газар нутгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг хамгаалалтад аваад байсан ч 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө улсын дугааргүй, наймаас есөн тээврийн хэрэгсэлтэй 20 гаруй иргэн тус газар руу хүч түрэн дайрч, мөн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборложээ. Энэ талаар дахин дуудлага ирсний дагуу хоёр шуурхай бүлэг очин зогсоож, тухайн иргэдийг саатуулан шалгаж эхэлжээ.
Одоогоор аймгийн Цагдаагийн газарт долоон бүлгийн, долоон тээврийн хэрэгсэл, 29 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Газрын хэвлийд хууль бусаар халдаж, ашигт малтмал эрж хайсан, зөвшөөрөлгүйгээр байгалийн баялгийг олборлосон тохиолдолд шууд гэмт хэргийн бүрэлдэхүүн болдог. Ийм тохиолдолд эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24-2-т зааснаар 5,4 – 27 сая төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Тэгэхээр дээрх иргэдэд бүгдэд нь хуулийн дагуу хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн, шалгах хугацаандаа үргэлжилж байна.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
