Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн ломбард” барьцаалан зээлдүүлэх газраас 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Э, Д, М нар нь бэлэн 11 сая төгрөг, 302 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийг дээрэмджээ.

Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь дээрэмдэх, хулгайлах, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх, хүнийг алах гэмт хэргүүдэд ял шийтгэгдэж байсан 34 настай Д, 32 настай М, 35 настай Э нар нь бүлэглэн үйлдсэн болохыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид хамтран илрүүлсэн байна.

Э, Д, М нар нь гэмт хэргийн замаар олсон эд зүйлсийг Чингэлтэй дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт нуусан байсныг илрүүлэн алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Мөн дээрх этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан хувцас, хэрэглэл болон эд мөрийн баримт, цүнх, бээлийний содон шинж тэмдгийг устгаж, ломбардад барьцаанд тавигдсан иргэдийн эд зүйлийг битүүмжилсэн гялгар уут, задгай болон боодолтой шинэ мөнгөн дэвсгэртүүдийг шатааж ул мөрөө нуун дарагдуулсан байсан аж.

One thought on “Гэмт этгээдүүд мөнгөн дэвсгэрт шатааж ул мөрөө баллажээ

Leave a Reply to Anonymous Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “Ипотекийн зээлээ хойшлуулсан хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй”
Next post Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна