Энэ талаар тус компанийн албаны хүнээс тодруулахад 250 хүнийг цомхотгосон байна.
Говь ХК нь 2019 оны эцсээр 2,612 ажилтантай байсан тухайгаа 2019 оны гүйцэтгэлийн тайландаа дурдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, шинэ коронавирусийн улмаас тус компани нийт ажилчдынхаа 9.5 хувийг ийнхүү цомхотгоод байна.
Тус компаниас өгч буй мэдээллээр “2020 оны эхний улиралд Монгол Улсад айлчлах байсан жуулчдын урсгал 100% тасарсан, нөгөө талаар энэ жилийн сар шинийг тэмдэглээгүй болон хөл хориотой холбоотойгоор Говь брэндийн дэлгүүрийн борлуулалт их хэмжээгээр зогслоо. Мөн гадаад захиалагч нар ч нөхцөл байдлаас үүдэн бараа бүтээгдэхүүний захиалгуудаа ч цуцаллаа.
Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэх бараа материалын тоо ширхэг, хэмжээ буурч хэвийн үеийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны горимд өөрчлөлт орлоо. Тиймээс энэ үүсээд байгаа нөхцөл байдлыг даван гарахад хүндрэл учирсан тул 250 ажилтныг цомхотгохоос өөр аргагүй байдалд хүрлээ.
Говь ХК-ийн хувьд ажилтныг цомхотгох үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хийж байгаа бөгөөд, нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг ажлаас цомхотгосон хүн бүрт олгож байгаа болно. Цаашид дэлхий нийтийг хамарсан Covid 19 буюу шинэ коронавирусийг хүн төрөлхтөн ялан дийлж, бүх ажиллагаа хэвийн болж, бид ч үйлдвэрлэлийн хэмжээгээ өсгөж, ажилтнуудаа эргэн авахыг хүсч байна” гэв.
Говь ХК-ийн 2019 оны үзүүлэлтийг харвал тус онд 210 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 34.4 тэрбум төгрөгийн татвар улсад төлж 2.4 тэрбумын ашигтай ажилласан байдаг.
Тус компанийн нийт борлуулалтын 64.2 хувь буюу 135 тэрбум нь дотоодын борлуулалт эзэлж байна.
Тэгвэл дотоодын борлуулалтын дүн болох 135 тэрбум төгрөгийн 49 хувийг гадаадын жуулчдын худалдан авалтаас бүрдүүлжээ. Түүн дотор тал хувийг Солонгос, Хятадын жуулчид байгааг Говь ХК-ийн тайланд мэдээлжээ.
Говь ХК нь 2019 онд дотоод борлуулалт 135 тэрбум төгрөг буюу өмнөх оноосоо 20% өсөлттэй байсан ба энэ нь Монгол Улсын ноолууран бэлэн бүтээгдэхүүний зах зээлийн 83 хувийг эзэлж буй үзүүлэлт болж байсан билээ.
More Stories
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...