
ОХУ-Тус улсын Төрийн дум коронавирусийн эсрэг багц хуулийн төсөл баталсан. Хуульд зааснаар хэн нэг иргэний хөл хорионы дэглэмийг үл ойшоосон үйлдэл бусад хүний амь насаараа хохирох шалтгаан болсон тохиолдолд тухайн этгээдэд долоо хүртэлх жилийн хорих ял ногдуулах багтаж байгаа юм. Мөн коронавирустэй холбоотой худал, ташаа мэдээлэл тараасан хүнд тав хүртэлх жилээр хорих ялыг ногдуулахаар болсон байна. Нийслэл Москва хотыг хөл хорионд оруулсны дараагаар Оросын бусад бүс нутагт ч адил арга хэмжээг авч эхлээд байгаа юм. Сүүлийн үед Орос дахь коронавирусийн тархалт нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 2400-д дөхөж байгаа бол 17 хүн нас баржээ.

БНХАУ– Тус улсын хойд хэсгийн Хэйлунжян мужийн Ардын дээд шүүх коронавирустэй холбоотой хамгийн хүнд шийтгэлүүдийг оноож байгаа аж.
- Нийгмийн эрүүл мэндэд санаатайгаар заналхийлж, коронавирус тараасан нь баримтаар нотлогдвол ялын дээд хэмжээ буюу цаазын ял оноох хүртэл арга хэмжээ хүртэл авахаа мэдэгдсэн байна.
- Коронавирусийн тархалтын тухай худал шуум мэдээ, хэм хэмжээнээс гажуудсан үйлдэл гаргаж улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн этгээдэд 15 жил хорих ял оноох аж.
- Нийгэмд аюул учруулах зөрчил гаргасан буюу хорио цээрийг эсэргүүцэх, хууль дүрмийг зөрчвөл хорих ялын доод хэмжээ долоо хүртэлх жилийн ял оноох юм байна.

Румын-Тус улсын Засгийн газар өнгөрсөн сарын 18-наас хөл хорио тогтоож, коронавирусийн үед дагаж мөрдөх хэд хэдэн тогтоол баталсан. Үүнд вирусийн халдвар авсан ч нуун дарагдуулж, санаатайгаар бусдад тараасан тохиолдолд тав хүртэлх жилийн хорих ял ногдуулах юм байна. Хэрэв тухайн хүнээс халдвар авсан иргэн амиа алдвал 15 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх гэнэ. Гаднын улсаас ирсэн иргэдээс асуумж авах бөгөөд худлаа бөглөсөн тохиолдолд нэлээд өндөр хэмжээний торгууль мөн ногдуулах аж.

Итали-Тус улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо хурдацтайгаар өсөж байгаатай холбоотойгоор Итали даяар хөл хорио тогтоогоод байгаа билээ. Хэрэв хөл хориог зөрчвөл гурван сарын хорих ял оноож, 206 еврогийн торгууль ногдуулах юм байна. Харин санаатайгаар бусдад халдвараа тараах гэсэн оролдлогод мөн л хорих ял ногдуулах ажээ.

Саудын Араб-Шижигтэй шинж тэмдэг илэрсэн ч холбогдох газар нь мэдээлж арга хэмжээ авалгүй олон нийтийн газраар явсан болон аяллын мэдээллээ үнэн зөв бөглөөгүй иргэдэд 133 мянган ам.долларын торгууль ногдуулахаар тогтжээ.

Австрали- Хориг арга хэмжээ болон тусгаарлагдах байрны дүрэм, журмыг зөрчсөн иргэнийг 50 мянган фунт стерлингээр торгож эхэлсэн байна. Харин санаатайгаар бусдад халдаах гэсэн тохиолдолд хорих арга хэмжээ авах юм байна. Гэхдээ яг хэдэн жилийн хорих ял ногдуулах нь тодорхойгүй байна.

Шинэ Зеланд-Тус улсын Ерөнхий сайд Жакинда Ардерн тусгаарлах байрны дүрэм, журмыг дагаагүй иргэдэд торгууль ногдуулахаас гадна, эмх замбараагүй байдал үүсгэсэн тохиолдолд албадан гаргах арга хэмжээ авахаа мэдэгджээ
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
