Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 3.7 сая төгрөг байжээ. Харин эрүүгийн шинжтэй хэргийн улмаас түр хураасан алт гэх металл нь 37.8 сая төгрөг болсон байна. Тэрхүү металлыг шалгаад алт мөн бол бүр мөсөн улсын орлого болгож, биш бол буцааж олгох юм байна.
Тухайлбал, Буянт-Ухаагийн гаалийн газраар гуравдугаар сарын 3-нд гарах чиглэлд зорчиж байсан Канад улсын иргэн алт байж болзошгүй 31.3 гр шар өнгийн металлыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлж, Тээврийн прокурорын газрын тогтоолоор цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Гаалийн байгууллагын эхний гурван сарын үзүүлэлтийг харвал 217 зөрчил илрүүлж, 271.6 сая төгрөгийн торгууль ногдуулж, 425.81 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
