Өнөөдрийн байдлаар Монгол Улс гурван боомтоор нүүрс экспортолж байна. Он гараад өнгөрсөн долоо хоногийн байдлаар 228.8 сая ам.долларын 2.7 сая тн чулуун нүүрс экспортолсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 103.5 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.2 сая тонноор бага байгаа юм. Өнгөрсөн оны мөн үед тонн нүүрсний хилийн дундаж үнэ 82.6 ам.доллар байсан бол энэ оны хоёрдугаар сард 82.3 ам.доллар болсон байна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд он гарснаас хойш 2.2 сая тонн нүүрс олборлож, 2.1 сая тонн нүүрс ачиж, 700 гаруй мянган тонн нүүрс экспортолжээ. Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт түр зогсоод дахин нээгдсэнээс хойш 22.6 мянган тонн нүүрс экспортолсон байна.
Нэмж мэдээлэхэд, Монгол Улсын энэ оны эхний хоёр сард нэгдсэн төсвийн орлого 1.5 их наяд төгрөг болж, өнгөрсөн оныхоос 173.7 тэрбумаар буурчээ. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 170.4 тэрбум төгрөгөөр буурсан байна. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээг салбараар харахад, уул уурхайн салбараас 320.6 тэрбум төгрөг, газрын тосны салбараас 21.0 тэрбум төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөр 4.5 тэрбум төгрөг, бусад орлого 1.2 тэрбум төгрөг байна. Ингэснээр эрдэс баялгийн салбар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 23.7 хувийг бүрдүүлж байна.
More Stories
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...