2020.03-28.29-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 331 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 230-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
- Мөргөлдөх хэлбэрээр-1
- Онхолдох хэлбэрээр -1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.03.28-ны өдрийн 18 цаг 21 минутын орчим Төв аймгийн Сэргэлэн сум Төмөр замын 477-р километрийн 3-р зуутад ачааны галт тэргэнд 40 настай, эрэгтэй Б дайруулж, амь нас нь хохирсон,
2020.03.28-ны шөнийн 23 цаг 00 минутын орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3-р багийн нутаг дэвсгэр “Тээлийн гол” гэх газар асфальтан зам дээр Hyundai Porter маркийн автомашин онхолдож, зорчигч 51 настай,эрэгтэй Ч-гийн амь насыг хохироосон,
2020.03.29-ний өдрийн 19 цаг 30 минутын орчим СХД-ийн 5-р хороо Баянхошууны замд Daewoo bus маркийн Ж жолоочтой автобус явган зорчигч 36 настай, эрэгтэй Ц-г мөргөж, амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгдсэн байна.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9,6 хувиар, хүний амь нас хохирсон осол 33,4 хувиар тус тус өсч, бүртгэгдсэн зам тээврийн осол 8,6 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 20 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...