Хамгийн сүүлд буюу 2018 онд танилцуулсан судалгаагаар Монголын хүн амын 28.4 хувь сарын 166 мянган төгрөгөөс бага хэрэглээтэй буюу ядуу гэдэг ангилалд багтаж байгааг танилцуулж байв.
Энэ судалгааны үр дүнг танилцуулах үеэр дээрх 28.4 хувь буюу 904.9 мянган хүн дээр нэмэх нь нийт хүн амын 15% нь эмзэг байдалд байгааг онцолж байсан билээ.
Тодруулбал, Монгол Улсын нийт хүн амын 15 хувь ядууралд өртөх эмзэг байдалд байгаа.
Эдийн засгийн бага зэрэг үйлчлэл эдгээр эмзэг байдалд байгаа иргэдийг ядуурлаас маш амар гаргах эсвэл шугамаас доош унагах эрсдэлтэй гэсэн үг юм. Тэгвэл одоогийн эдийн засгийн эрсдэлтэй байдал нь эдгээр 15 хувийг эмзэг байдлыг нэмэгдүүлж ядууралд өртүүлэхгүй гэсэн баталгаа байхгүй байна.
Хэрэв эдгээр 15% ядуурлын шугам руу гулсвал Монгол Улсын ядуурлын хувь 43% болох нь.
Монгол Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын бизнесийн орчны ээлжит судалгаагаар сар хүрэхгүй хугацаанд 500 орчим компани ажлын байраа цомхотгосон судалгаа бий.
Мөн эдийн засагч Б.Дөлгөөний хийсэн судалгаанд “Бизнес эрхлэгчдийн тулгамдаж буй томоохон асуудлын нэг бол эдийн засгийн уналттай үед гарах том зардлын нэг бол цалингийн зардал юм. Зарим бизнес цалингаа тавьж чадахгүй ажилчдаа түр чөлөөлөх цаашлаад халах эрсдэлд орж байна.
Гэтэл Улаанбаатарын дийлэнх оршин суугчид цалингийн орлоготой байна. Тиймээс төсвийн санхүүжилтээс бизнес эрхлэгчдэд санхүүгийн тусалцаа үзүүлэх нэн шаардлагатай байна. Үүнд, Татварын болон зээлийн хөнгөлөлт, сул зогсолт үед өгөх цалингийн хуваан төлөлт зэрэг багтана” гэж дурдсан бөгөөд ядуу иргэдийн тоо Улаанбаатарт хамгийн өндөр байгаа юм.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...