Тэгвэл уг тусгай нислэгт Мэргэжлийн хяналтын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын хоёр байцаагч дагалдан явах бөгөөд онгоцны буудал дээр болон онгоцонд иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, асуумж авах ажлыг зохион байгуулах аж. Эдгээр байцаагч нь эмч мэргэжилтэй бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сахиулах тул иргэд тэдний зааврын дагуу байхыг Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат анхаарууллаа.
Өмнөх нислэгүүдээ гарсан асуудлуудыг дахин гаргахгүй тулд Мэргэжлийн хяналтын газраас иргэдэд АНХААРУУЛГА болгож, дараах мэдээллүүдийг өглөө.
- Зорчигчдод өгөх асуумж нь эрүүл мэндийн 20 асуулттай ба үүнээс 14 төрлийн шинж тэмдгийг зорчигч заавал бичих ёстой. Үнэн зөв бичихгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх талаар сануулсан байгаа.
- Сүүлийн 10 хоногт явсан газрууд болон хаагуур дамжиж ирж байгаагаа заавал бичнэ. Дэлгэрэнгүй бичнэ. Багтахгүй бол арын хуудсанд бичиж болно.
- Зорчигчид суудлынхаа дугаарыг буруу бичиж байгаа нь ажилд маш их хүндрэл учруулж байна. Тухайлбал, халдвар илэрсэн нь тогтоогдвол ойрын хавьтал болон халдвар авсан байх боломжтой хүмүүсийг судалж, тогтоох шаардлагатай. Гэтэл суудал буруу бичсэнээс болоод энд ажиллаж байгаа олон хүнд чирэгдэл учруулж байна.
- Онгоцонд суудлаа сольж ОГТ БОЛОХГҮЙ.
- Хүүхдээ авч явж байгаа эцэг, эхчүүд хүүхдээ хаана суулгасан, яг тэр суудлын дугаарыг бичих ёстой.
- Иргэд хоолоо тохируулах шаардлагатай. Онгоцонд хоол өгөхгүй тул онгоцны буудалд хооллож, биеэ засаж бэлдэнэ. Онгоцонд аль болох шилжилт хөдөлгөөн хийхгүй, суудалдаа сууж, амны хаалтаа зүүх ёстой.
- Холын нислэг, тухайлбал Токиогийн нислэгээр явах хүмүүс юм уухад соруул бэлдэх хэрэгтэй.
- Онгоцонд суухад амны хаалт тарааж өгнө. Тодорхой хугацааны дараа амны хаалтаа солино. Сольсон маскаа хаа хамаагүй хаяхгүй. Онгоцны үйлчлэгч тусгай саванд хүлээж авна.
- Гарцан дээр хоёр байцаагчийн нэг нь термо камераар биеийн дулааныг хэмжиж, нөгөө нь асуумжаа бөглүүлнэ.
- Халуун бууруулах эм хэрэглэх шаардлагагүй. Эрсдэлтэй байгаагаа эртхэн мэдэгдсэнээр эмчлэн тусгаарлах байр руу явж, эмчлүүлэх ба энэ нь эрүүл мэндээ хамгаалж буй хэрэг.
- Энгийн нислэг биш учраас онгоц газардахад бүх хүн босоод, үймж болохгүй. Бүх хүний нэрийг дуудах тул нэр дуудахад л босож, заасан хаалгаар гарна.
Ийнхүү иргэд маш ХАРИУЦЛАГАТАЙ байж, асуумжаа зөв бөглөж, холбогдох хүмүүсийн тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой.
Ингэснээр тухайн иргэнийг тусгаарлан эмчлүүлэх үү, тусгаарлан ажиглуулах уу гэдгийг шийднэ. Цаашлаад бусдад болон өөрийн эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхад тустай юм гэдгийг дахин дахин санууллаа.
More Stories
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалт болж байна
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ оролцож...
Тавдугаар сарын 10-ны бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно
Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг...
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...