Хуулийн энэ заалтын дагуу Ардчилсан нам УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний аудитын газарт гардуулж өгсөн. Ардчилсан нам нь чөлөөт зах зээлийн эдийн засгийг дэмжсэн Баруун төвийн үзэл баримтлал бүхий намын хувьд Монгол өрх, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол өрх-Хөгжлийн бодлого” мөрийн хөтөлбөрийг намын бүх шатны байгууллагуудаараа хоёр жилийн хугацаанд хэлэлцүүлж, нийт 20 мянга гаруй иргэний саналыг авч тусгаснаараа онцлог болсон байна. Мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа нь “Өрхийг дэмжсэн өсөлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд оршиж байна. Тухайлбал, өрхийн эдийн засгийг дэмжих арга замаар дундаж давхаргын нийгэмд эзлэх “жин”-г нэмэгдүүлэх, ядуурлыг эрчимтэй бууруулах, баялгийн хуваарилалтыг тэгшитгэх, өрхийн үйлдвэрлэл, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг нийгмийн захиалгатай олон асуудал багтсан байна. Иргэдийн амьжиргааны түвшинг төрөөс бодлогоор дэмжсэнээр хөрсний бохирдол, орон сууц, боловсрол, хүн амын хэт төвлөрөл зэрэг нийгмийн шинж чанартай олон асуудал зах зээлийн эдийн засгийн зарчмаар шат дараатай шийдэгдэж, Монгол Улс дан ганц уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн хараат байдлаас гарч, олон талт эдийн засгийн суурь тавигдана гэж үзжээ. Үндэсний аудитын газрын дүгнэлт гарсны дараа Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах аяныг орон даяар зохион байгуулах юм байна.
МАН УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохоо шийдээд мөрийн хөтөлбөрөө баталж, аудитын байгууллагад хүргүүлэхэд бэлэн болгожээ. Мөн тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах журмыг Бага хурлын гишүүдээрээ хэлэлцүүлэн баталсан байна. Түүнчлэн МАН аль нэг улс төрийн хүчинтэй нэгдэхгүй дангаараа ирэх сонгуульд оролцох шийдвэр гаргажээ. Ийнхүү эрх баригч МАН тавдугаар сард нэр дэвшигчдээ тодруулахаас өмнө дахин хуралдах шаардлагагүйгээр асуудлаа шийдсэн байна. Энэ удаагийн Бага хурлаар сонгуультай холбоотой асуудал хэлэлцэхээс гадна намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлж, орных нь хүнийг томилно гэдэг мэдээлэл байсан. Харин Ц.Бат-Энх Бага хурлын өмнө хуралдсан Удирдах зөвлөлд чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр энэ асуудал хэлэлцэгдэх шаардлагагүй болжээ.
Харин Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний дотор шийдвэрлэх юм. Үүний дараагаар олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.
Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана гэж Сонгуулийн тухай хуулинд заажээ. Энэ хугацаа нь 2020 оны тавдугаар сарын10-16-ныг дуустал байх юм.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...