Хан-Уул дүүргийн Засаг дарга хороодод ажиллаа

2020 оны 03 дугаар сарын 21-ний Бямба гарагт Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан болон дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил,  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайхан, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг нар  дүүргийн 9,10,16,21 дүгээр хороодод ажиллаж, “Өндөржүүлсэн бэлэн байдлын үе”-ийн үйл ажиллагаа, хорио цээрийн дэглэмийн дэг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав.

Ажиллах явцдаа дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хандиваар цугласан амны хаалт, гар ариутгагч, ариутгалын бодис зэрэг энэ цаг үед шаардлагатай хэрэгслүүдийг иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эргүүл, жижүүр хийж байгаа хэсгийн ахлагч, нийтийн эргүүлүүдэд гардуулан өгч цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээлэл, санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа.


+ There are no comments

Add yours