Шинэ төрлийн коронавирус COVID-19-ийн тархалттай холбоотой цахим халдлага, луйвар хийх тохиолдол гарч байгаа талаар АНУ-ын Нууц албанаас дараах мэдэгдлийг гаргажээ:
“Phishing emails” буюу бодит байгууллага/хувь хүн, эрүүл мэндийн байгууллагаас халдварт өвчинтэй холбоотой мэдээлэл, үйлчилгээ хүргүүлж буй мэтээр вирустэй хавсралт бүхий цахим шуудан илгээх;
- Нийгмийн сүлжээгээр дамжуулан өвчний халдвар авсан болон эрсдэлтэй бүлэгт хамаарч буй хүмүүст туслах хуурамч хандивын аян зохион байгуулж, цугларсан мөнгийг завших;
- Халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх эм, бэлдмэл, бусад бүтээгдэхүүнийг нийлүүлнэ хэмээн хуурч урьдчилгаа төлбөр, барьцаа авах зэрэг болно.
Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, цахим шуудангаар ирсэн аливаа хавсралтыг нээхийн өмнө эх сурвалжийг нягтлах, тухайн мэдээлэл бодит хүн/байгууллагаас ирсэн эсэхийг шалгаж үзэх, цахим хуудасны домэйн хаягийг вэб хөтчид өөрийн гараар шивж оруулж байж тухайн вэб сайтад зочлох, домэйн хаягийн урьд хэсэгт байрладаг SSL(Secure Socket Layer) нь алдаа зааж буй эсэхийг давхар шалгаж байхыг анхааруулжээ.Эх сурвалж: ГХЯ
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...