Энэ оны эхэнд 30.8 сая хээлтэгч мал тоологдсон билээ.
Тэгвэл одоогийн байдлаар 209.5 мянган эх мал төллөж, төл бойжилт 98.3 хувьтай, төллөвөл зохих нийт малын 0.7 хувь төллөсөн гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мөл аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газар зарим гурилын үйлдвэрүүдтэй уулзалт зохион байгуулж нэг тн хивгийг дунджаар 470.0 мянган төгрөгөөр худалдаалж байсныг 10 хүртэл хувиар хивгийг хямдруулж борлуулахаар харилцан тохиролцсон байна.
Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн засаг дарга нарт мал хаваржилтад шаардлагатай тэжээлийг нэгдсэн байдлаар шуурхай худалдан авах арга хэмжээ авах тухай сайдын 01/854 дугаар албан бичгийг хүргүүлжээ. Дээрх зохицуулалтын арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоногт Булган аймаг 87 тн хивэг, Архангай аймаг 50 тн хивгийг “Улаанбаатар гурил” ХХК-аас авсан байна. Өвөрхангай аймаг “Милл хаус” ХХК-тай 500 тн хивэг худалдан авахаар хэлэлцэж байна. Мөн Хөвсгөл аймгийн Рашаант сум 50 тн хивгийг Дархан -Уул аймаг дахь “Улаанбаатар гурил” ХХК-ийн салбараас худалдан авах үнийн зохицуулалт хийж байгаа аж.
Мөн Засгийн газраас улсын нөөцийн 3,713 тн өвсийг үнэгүй, 3,025 тн тэжээлийг 50 хувь хямдруулан олгох, отор ихтэй 7 аймагт тус бүр 50 сая нийт 350 сая төгрөг, эрүүл мэнд, нийгэм, онцгой байдлын үед үзүүлэх үйлчилгээг дэмжиж 17 автомашин олгожээ.
Монголын улаан загалмай нийгэмлэгээс Архангай /3/, Булган /5/, Говь-Алтай /15/, Хэнтий /6/, Ховд /7/, Өвөрхангай /19/, Увс /4/, Сүхбаатар /2/ 8 аймгийн 61 сумын 1000 эмзэг бүлгийн малчин өрхөд тус бүр 240.0 мянган төгрөг, 115.0 мянган төгрөгийн малын эрдэс тэжээлийн багцын /малын долооц, загасны тос, амин тун, нүдний тос, туурайн тос/ нийт 355.0 сая төгрөгийн тусламж үзүүлэв. Одоо Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Дундговь зэрэг 10 аймгийн 44 сумын 1028 өрх тус бүрт 240,000 төгрөг, 127.0 мянган төгрөгийн малын эрдэс тэжээлийн багц олгохоор бэлтгэж байна. Хөвсгөл аймагт энэ ажлыг 03 дугаар сарын 15-наас эхлэн зохион байгуулахаар ажиллаж буй аж.
НҮБ-ын ХХААБ-аас Дундговь /10-200/, Дорноговь /5-100/, Төв /5-100/, Баян-Өлгий /2-50/ зэрэг 4 аймгийн 450 өрх тус бүрт 275 мянган төгрөг, 145 мянган төгрөгийн малын эрдэс, амин дэмийн багц нийт 189 сая төгрөгийн тусламж үзүүлсэн байна.
Түүнчлэн шүлхийгээс сэргийлэх вакцинжуулалт Улаанбаатар хот, Төв аймагт одоо явагдаж байна. Нийт 459.5 мянган толгой малд вакцин хийхээс өнөөдрийн байдлаар 97.5 мянган толгой малд хийж 16.7 хувьтай байна.
Өнгөрсөн долоо хоногт Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Төв аймгуудын ихэнх нутаг, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хэнтийн баруун, Дорнодын өмнөд, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнодын зарим газраар 0.0-8.4 мм цас орсноос хамгийн их нь Ховдын баруун хойд, Улаанбаатар орчмоор 5.7-8.4 мм, бусад нутгаар 0-5.3 мм цас орсон байна.
Цаг агаарын нөхцөл байдлын тухайд:
2020 оны 03 сарын 09-ний өдрийн мэдээгээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Ховд, Говь-Алтайн хойд зах, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1.0-38.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Ингэхдээ хамгийн их нь
- Завханы Баянтэсд 38 см, Их-Уулд 34 см, Тосонцэнгэлд 32 см, Цагаан хайрханд 27 см, Тэсд 28 см, Ярууд 25 см, Улиастайд 24 см
- Увсын Хяргаст 28 см, Малчинд 26 см, Баруунтуруунд 22 см,
- Хөвсгөлийн Жаргаланд 25 см, Галтад 24 см,
- Архангайн Өлзийтөд 23 см,
- Булганы Баян-Агтад 25 см зузаан цастай байна.
Энэ оны 3 дугаар сарын 01-ний үнэлгээгээр найман аймгийн 40 суманд цагаан зудын, 12 аймгийн 47 сум цагаанаар зудархуу байдалтай буй аж.
Эх сурвалж: ХХААХҮЯ
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...