ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр дэлхийн улс орнууд хязгаарлалтын арга хэмжээнийхээ хүрээг тэлж байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Дэлхийн улс орнуудад халдварын нөхцөл байдалтай холбогдуулан шинээр хязгаарлалт авах, өмнөх хязгаарлалтынхаа хүрээг тэлэх шийдвэрүүд гаргасаар байна.
АНУ гэхэд 24 муж улсдаа онц байдал зарлаж, Европоос ирэх бүх нислэгийг нэг сарын хугацаатай цуцаллаа. Уг хязгаарлалт Их Британи улсаас ирэх зорчигч тээврийн хөдөлгөөн болон ачаа тээвэрт хамаарахгүй юм байна.
Европ тивд халдвар өргөн хүрээтэй тархаж байгаатай холбогдуулан Германы агаарын тээврийн томоохон компани энэ сарын 29-нөөс эхлэн дөрөвдүгээр сарын 24-нийг дуустал нийт 23 мянган нислэгээ цуцалж байгаагаа мэдэгдлээ.
БНХАУ-д халдварын тохиолдлыг тууштай бууруулж байгаа хэдий ч гадаад улсаас халдвартай хүн ирэх тохиолдол гарч байгаа тул Бээжинд ирж байгаа гадаад иргэдийг гэрт нь эсвэл тусгайлан бэлдсэн зочид буудалд 14 хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна. Богино хугацаагаар ирсэн гадаадын зочдыг мөн түр тусгаарлаад шинжилгээ өгч халдваргүй нь баталгаажсаны дараа гадуур явах зөвшөөрөл өгөхөөр болжээ.
Зарим улс виз олгохгүй байх, өмнө нь олгосон визээ цуцлах арга хэмжээг аваад эхэлсэн байна” хэмээн хэллээ.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...