НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн мэдээлэл өгөхдөө “Өнгөрсөн хугацаанд угаарын хийнд 12 хорооны 12 өрхийн 35 хүн хордсон байна. Үүнээс 20 насанд хүрэгчид, 15 нь хүүхэд байсан. Мэдрэгч тавьсан айл мэдрэгчээ салгаж тавьснаас угаартаж эмнэлгийн байгууллагад хандаж байна. Дахин хэлэхэд утаа мэдрэгчээ битгий салгаач ээ. Хавар, намрын салхитай өдрүүдэд угаартах эрсдэл нэмэгдэх хандлагатай болно.
Мөн түүхий нүүрс нийслэл хотын товчоогоор нэвтрүүлэхгүй байх үзлэг шалгалтыг хийж байгаа ч энэ төрлийн зөрчил гарсаар байна. Гүнтээр 50 кг, Гачууртаар 2.4 тонн түүхийн нүүрс оруулж ирэхийг завдсан бөгөөд жолоочид нь холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Манай байгууллагаас худалдаа үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэрийн дагуу өчигдөр /2020.03.11/ 4759 байгууллагад мэдэгдэл хүргүүлж ажиллалаа” гэсэн юм.
НОБГ-ын мэргэжилтэн Э.Эрдэнэбаатар “Нийтийн тээвэр болон авто тээврийн хэрэгслийн хязгаарлалтыг хийж буй. Тиймээс орон нутаг руу зайлшгүй шалтгаанаар буюу ар гэрийн гачигдал, асаргаа сувилгаа шаардлагатай хүнийг асрах, албан үүрэг, жижүүрийн үүрэг гүйцэтгэх, тусгай ажил үйлчилгээ гүйцэтгэх тохиолдолд нэвтрэх зөвшөөрлийг олгож байна. Одоогийн байдлаар нийслэлийн Онцгой комисс дээр нэвтрэх зөвшөөрлийг иргэн болон аж ахуй нэгж дээр олгож байна. Хувийн ажлаар орж ирсэн иргэд нийслэлийн Онцгой комисст өргөдөл өгч хандаж байна. Иргэдийн гаргасан хүсэлтийг дээрх зайлшгүй шаардлагатй иргэдийг хянаж шалгаж, нэвтрэх зөвшөөрөл олгож байгааг анхааруулъя” гэв.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Ер нь онцгой дэглэм тогтоосон энэ үед зөрчил гаргаж, олон нийтийг төөрөгдүүлсэн иргэдийг 150 мянган төгрөг, аж ахуй нэгжийг 1.5 сая төгрөгөөр торгоно. Та бүхэн хотод орж ирсэн бол Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийг хүсье. Мөн сүүлийн үед угаарын хийд хордсон дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатайг анхааруулж хэлмээр байна” гэдгийг яриандаа онцлон хэлсэн юм.
Эх сурвалж: News.mn
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...