БНСУ-д лхагва гарагт коронавирусний халдварын 114 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 7869 болжээ. Өмнөх өдөр 242 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд тус улсад сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд өдөрт хамгийн цөөн тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, пүрэв гаргийн өглөөний байдлаар нийт 66 хүн нас барсны дийлэнх нь өндөр настай, суурь өвчтэй хүмүүс байжээ. БНСУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 61 орчим хувийг тус улсын дөрөв дэх том хот болох 2.5 сая оршин суугчтай Дэгү хотын Шинчонжи сүмтэй холбоотой хүмүүс эзэлж байгаа юм.
Шинчонжи сүмийн 210 мянган гишүүнээс шинжилгээ авч дууссантай холбоотойгоор ойрын өдрүүдэд халдварын шинэ тохиолдлын тоо буурах төлөвтэй байгаа хэдий ч Сөүл хотын Гуро дүүргийн дуудлагын төв зэрэг шинэ голомт үүсэх төлөвтэй байгаа тул холбогдох албаны төлөөлөгчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан хэвээр байна.
Шинээр бүртгэгдсэн 114 тохиолдлын 73 нь Дэгүд, найм нь Умард Гёнсанд, 19 нь Сөүлд бүртгэгдсэн бөгөөд лхагва гаргийн оройны байдлаар Дэгүд 5867, Умард Гёнсанд 1143 тохиолдол илэрчээ.
БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарласнаас хойш эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Дэгү, Умард Гёнсаны халдварын тархалтыг хязгаарлахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм.
ДЭМБ “COVID-19” халдварыг цар тахлын хэмжээнд хүрсэн талаар лхагва гарагт олон нийтэд мэдээлжээ. Дэлхий дахинд нийт 118 мянга гаруй хүн халдвар авч, 4300 орчим хүн нас баржээ.
Эх сурвалж: Монцамэ
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
