Алба хаагчид цаг агаарын хүнд нөхцөлд ажиллаж байна

Шинэ коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс /2020.03.10/ хуралдаж Улс хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 16-ний өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэсэн.

Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. Цастай, шуургатай ч цагдаагийн алба хаагчид үүргээ гүйцэтгэн та, бидний эрүүл энхийн манаанд бэлэн жагсчээ.

Засгийн газраас албан байгууллагуудад гэрээсээ, онлайнаар ажлаа явуулах зөвлөмжийг өгч байгаа. Гэсэн ч цагдаа нарт гэрээсээ ажиллах боломж үгүй тул шуурга сөрөн зогсож л байна. Яг одоо Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоон дээр үүрэг гүйцэтгэж байгаа Тээврийн цагдаагийн албаны  алба хаагчдын нөхцөл байдал гэвэл ийм…

 

+ There are no comments

Add yours