Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдсэн байна. 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “ковид 19” илэрсэн байна. Дээрх иргэн нь Францын “Арева” компанид ажилладаг бөгөөд одоо Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Арева” компанийн байранд тусгаарлаад байгааг эх сурвалж мэдээллээ. Өнөөдөр 06.00 цагт Шадар сайдын өрөөнд шуурхай хурал зарласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өглөө
Next post Хот хоорондын орох, гарах хөдөлгөөнийг хаалаа