Улсын онцгой комисс өнөөдөр өглөө яаралтай хуралдаж шийдвэр гаргасны дараа үргэлжлүүлэн нийслэлийн Онцгой комисс хуралдаж, шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх гэж буй ажлуудыг эрчимжүүлэх талаар ярилцлаа. Энэ сарын 17-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог 50 хувиар бууруулах чиглэлийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудад өглөө. Шаардлагатай тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж өргөн хэрэглээний зах, худалдааны төвүүдийн ажлын цагийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Энэ үеэр нийслэлийн Онцгой комиссын зарим гишүүдээс халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон хүнийг хамарсан хурал зөвлөгөөнийг онлайн хэлбэрээр хийж, түргэн хоол болон хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авахыг санал гаргалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Өнөөдөр 20 цаг гэхэд хотоос орох, гарах хөдөлгөөн бүрэн хязгаарлагдана
Next post Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарын гэм бурууг шүүх хурал товлогджээ