Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Дорноговь аймагт илэрсэн COVID-19-ийн тохиолдол нь гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн.
Гуравдугаар сарын 2-ноос 6-ны хооронд Баянгол зочид буудалд байрлаж байгаад 6-ны орой Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр явсан.
Тэнд очсон хойно нь түүний эрүүл мэндийн байдалд нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн гэж мэдээлсэн бөгөөд мэдээллийн дагуу түүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарлаж, Дорноговь аймгийн мэргэжлийн багийг томилсон.
Үүний зэрэгцээ тухайн тохиолдолтой хавьтаж, ойртсон хүмүүсийг илрүүлэх ажлыг эхлүүлсэн байсан. Энэ судалгаагаар Улаанбаатар хотод байрлах түүний ажлын байрны үйлчилгээнд өртсөн 43 тохиолдлыг илрүүлэн шинжилгээний хариу гартал гэрт нь тусгаарлаж ажиглалтад авсан байсан.
Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ойрын хавьтал болсон 60 хүнийг ч тэнд нь тусгаарлалтад оруулсан. Аймгаас тусгаарласан хүмүүс дээр аймгийн мэргэжлийн баг очиж ажилласан. Батлагдсан тохиолдлын шинжилгээг давтан хийнэ.
Эхний хавьтлын 123 хүнийг хатуу дэглэмийн тусгаарлалтын бүсэд ажиглалтад авч, ойр ойрхон лабораторийн шинжилгээ хийнэ. Үүний зэрэгцээ халдвар авсан иргэнтэй онгоцонд явж ирсэн ойрын суудлын хүмүүсийг ч тусгаарлана” гэв.
Мөн тэрбээр “Халдвар авсан хүнтэй ойртсон хүнээс гадна хавьтлын хавьтал гэж гарч ирнэ. Хоёрдогч буюу хавьтлын хавьтлыг бид эхний хавьтлуудын шинжилгээний хариу гартал гэрт нь ажлаас нь чөлөөлж тусгаарлаж ажиглалтад авна.
Энэ ажиглалтад байх хүний тоо урьдчилсан байдлаар 300 орчим байна. Тиймээс маш дэг журамтайгаар ажиглалтад орох хэрэгтэй. Иргэдэд хандаж хэлэхэд, хэрвээ тухайн халдвар авсан хүнтэй 2,3 дугаар хавьтал болсон бол өөрсдийгөө яаралтай гэртээ тусгаарлаж, ажиглалт аван шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх хэрэгтэй” гэдгийг онцлон хэллээ.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...