Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө. Өнөөдөр өглөөний 06:00 цагт УОК хуралдаж, 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл Монгол Улсын хэмжээнд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан нийслэлээс гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон. Нийслэлээс орж гарах Баянзүрхийн товчоо, Өлзийт товчоо, Шувуу, биокамбинатын товчоо, Эмээлтийн товчоо, Баруун түрүүний товчоо, 61-ийн гарам, Чингэлтэй дүүрэг дэх Гүнтийн хэсгүүд дээр алба хаагчид хотоос гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан.
Хотоос орж, гарах баталгаат бус зам даваанууд дээр албан хаагч нарыг томилон ажилуулж байна. Нийслэлийн иргэд гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл тээврийн хэрэгслээр хотоос гарах ямар ч боломжгүй. Галт тэрэгний хөдөлгөөнийг мөн хязгаарласан. Ард иргэд авто машинаар зорчиж байхдаа ч амны хаалтаа зүүж хэвшээрэй.
Иргэнийг 150 мянган төгрөгөөр торгодог. Хүндэтгэх шалтгаантай иргэдийг тусгай зөвшөөрөл, бичгийн дагуу оруулна. Онцын ажил биш бол орон нутаг руу орж, гарахгүй байх хэрэгтэй. Мэдээлэл аваагүй иргэд товчоод дээр ирж, ачаалал үүсгэж байна.
Хот руу орох хөдөлгөөнийг хаах шийдвэр гарахаас өмнө нийслэл рүү хөдөлсөн иргэдийн байдлыг авч үзэн өнөөдөртөө хот руу оруулна. Өчигдөр орой орон нутгаасаа хөдөлсөн иргэд гэхэд өнөөдөр үдээс хойшдоо хотод ирнэ. Тиймээс өнөөдөр оройны 20 цаг гэхэд хотоос орох, гарах хөдөлгөөн бүрэн хязгаарлагдана. Хөдөө орон нутгийн иргэд хотод ирээд буцаж явж чадахгүй хязгаарлагдах нөхцөл байдал үүсэж буй тул онцын ажилгүй бол зорчихгүй, буцсан нь дээр хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...