Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр буюу 03 дугаар сарын 08-ны өдөр болж Монгол Улс-Япон Улс, Монгол Улс-БНСУ хоорондын болон Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг 2020 оны 03 дугаар сарын 28-ныг хүртэл сунгалаа.
Коронавируст халдвар голомтлон тархаж буй бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, холбогдох арга хэмжээг авахаас гадна гадаад улс орнуудад зорчихгүй байхыг Монгол Улсын нийт ард иргэддээ уриаллаа.
Мөн коронавируст халдвар голомтлон гарсан улс орноос ирсэн иргэдийг тусгаарлах байранд болон гэрээгээр тусгаарлан ажиглах журмыг боловсруулан, батлуулж, хяналт тавин ажиллахаар боллоо.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хилийн зарим боомтыг түр хааж, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан тул Монгол Улсаас визийн хугацаандаа гаргах боломжгүй болсон нь холбогдох баримтаар тогтоогдсон гадаадын иргэний визийг сунгах асуудлыг харьяалах улстай нь харилцан адил байх зарчмыг баримтлан шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...