Ижийтэй хүн тэнгэрийн дор өнгөтэй явдаг. Эх оронтой хүн дэлхийн чинээд цуутай явдаг юм хэмээх сайхан үг бий. Хүмүүний амьдралыг ээжгүйгээр, эх хүний нандин сайхан сургаал залбиралгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл олны хүлээлт үүсээд байсан ЭЭЖ нэвтрүүлгийн анхны дугаар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, Март-8 баярын өдөр олны хүртээл боллоо.
Төр мэдээллийн агентлагийн захирал, Сэтгүүлч Б.Шүрэнцэцэгийн хөтлөн явуулж уг нэвтрүүлгийн анхны зочноор тив дэлхийд нэр алдраа дуурсгасан олон сайхан аваргуудыг өвөр дээрээ өсгөсөн нэгэн ачлал буянтай ижий оролцсон нь Хадын Пүрэвбадам байлаа.
Х.Пүрэвбадамыг Монголчуудын хайрлаж хүндэлдэг Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяат тамирчин Д.Дагвадорж, Монгол улсын аварга, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарын ээж, Монгол улсын заан, Гавъяат тээвэрчин Д.Долгорсүрэнгийн гэргий гэдгээр нь Монголын ард түмэн андахгүй биз ээ.
Ижий аавынхаа сургаалиар амьдралынхаа зам мөрийг тэгшилж яваа Х.Пүрэвбадамын ажиламьдралынурт замнал 25-р бааз бөгөөд энд л Д.Долгорсүрэнгийн гэр бүлийн багана бий болж, энд л том хүү Д.Сугаррагчаа, Д.Сумъяабазар, Д.Сэржбүдээ нар өсөн торниж, Тээвэрчний гэр бүлийн амьдрал буцалжээ.
Ингээд түүний амьдралын нандин дурсамж, эх хүний хатан ухаан, эмэгтэй хүний торгон мэдрэмж,элгэн үрсийн сэтгэлдээ тээж явдаг үгсийг өгүүлсэн ЭЭЖ нэвтрүүлгээр аялацгаая.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...