Нийслэлийн агентлагуудын дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр COVID-19 халдвартай холбоотой гарсан захирамжтай холбоотой зөрчлүүдийн талаар нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийслэлийн цагдаагийн газрын төв байрны алба хаагчид болон харьяа дүүргийн цагдаагийн албан хаагчид өдөр тутамд тасралтгүй хяналт шалгалт зохион байгуулж байна.
Коронавирусийн захирамжтай холбоотойгоор захирамжуудад хяналт тавьж ажиллахад өнөөдрийн байдлаар 168 ААН захирамж зөрчөөд байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг дэх “АНУ” цахим тоглоомын газар, Баянзүрх дүүрэг дэх “Марина” цахим тоглоомын газар, Баянгол дүүргийн “фокус” цахим тоглоомын газар нь удаа дараа захирамж зөрчсөн. Нийт 77 аж ахуйн нэгж, байгууллага захирамжийг удаа дараа зөрчсөн тул холбогдох байгууллага руу тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг хүргүүлсэн.
Зарим байгууллагууд захирамжийг биелүүлэх талаас нь бус яаж зөрчих вэ гэдэг талаас нь харж байгаа нь харамсалтай. Иймд захирамжийг хэрэгжүүлэх тал дээр ухамсартай байхыг хүсэж байна.
Мөн олон нийтийн газар нус, шүлсээ хаяхгүй, ил задгай бие засахгүй байх захирамжтай холбоотойгоор 6,898 хүнд 76 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Зөрчлүүдийг ангилж харвал,
- Нус, шүлсээ хаясан зөрчил 1,100 орчим
- Ил задгай бие зассан зөрчил 650 орчим байна.
Эдгээр зөрчлийг илрүүлэх ажилчдыг нэмэлтээр гаргаж, ажиллуулах болно” гэв.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...