Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхий дахинд гарч буй COVID-19 халдварын шинэ тохиолдлуудын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Номхон далайн баруун эрэгт байгаа Grand princess далайн аяллын хөлөг онгоцыг Калифорни мужийн Оакланд хотын боомтод зогсоох шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргалаа. Уг онгоцон дээр байгаа Калифорни мужийн оршин суугчдыг боомтын ойролцоох агаарын цэргийн баазад тусгаарлахаар болсон байна. Тус мужийн 1,000 гаруй оршин суугч байгааг мэдээлсэн. Бусад мужийн иргэдийг Техас, Жеоржиа мужийн агаарын цэргийн баазад тусгаарлахаар болсон байна. Харин гадаад улсын иргэдийг эх оронд нь буцааж, хөлгийн багийнхныг онгоцон дээр нь тусгаарлахаар болжээ.
АНУ-д халдвар авсан нийт хүний тоо 550-д хүрээд байгаа. Нийт 34 муж улсад халдвар гарснаас найман мужид онц байдал зарласан бөгөөд нийтдээ 21 нас баралт бүртгэгдээд байна.
Итали улсад сүүлийн нэг өдрийн дотор 133 хүн нас барж, нийт нас баралт 366-д хүрсэн. Шинэ халдварын тоо 25 хувиар өсөж, 7,375-д хүрсэн гэсэн мэдээлэл байна.
БНСУ-д 248 шинэ халдвар бүртгэгдсэний 190 нь Дэгү хотод, 26 нь хойд Гёнсан хотод бүртгэгдсэн бол Сөүл болон бусад хотод 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Вирусийн тархалтыг таслан зогсоохоор улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа ажлуудаас танилцуулбал,
Итали улс 14 мужийг хамарсан өргөн хүрээний хорио цээрийг тогтоох шийдвэр гаргасан. Энэ хүрээнд:
- Тэдгээр муж улсуудаас орох, гарах, хоорондоо зорчих бүх хөдөлгөөнийг хаах
- Сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийг хаах
- Кино театр, үзвэр үйлчилгээний соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох
- Спортын болон хүн олноор цуглах бүх арга хэмжээг цуцлах
- Баар, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулах бол үйлчлүүлэгч хоорондын зай дор хаяж нэг метр байх зэрэг шаардлагуудыг тавьсан байна.
Түүнчлэн амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн, халуурсан бол өөрийгөө гэртээ тусгаарлах шаардлага тавьж байгаа юм байна.
Хязгаарлалтад орсон муж улсуудад нийтдээ 16 сая хүн ам амьдардаг юм байна.
Катар улс гуравдугаар сарын 9-нөөс эхлээд нэмэлтээр 14 улсаас зорчигч хүлээн авахгүй болохыг тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Саудын Арабын Вант улс мөн хэд хэдэн улсаас агаарын болон усан замын тээврээр зорчигч хүлээн авахгүйгээ мэдэгдсэн” гэдгийг хэллээ.
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...