Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд Тавантолгойн ордыг МАН-ынхан худалдах гэж буй талаар мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөв. Тэрээр “Улс төр дөхөж байна. Хүмүүс мэдэн будилдаг болж байна. Мэддэг зүйлээ зориуд мэддэггүй болж мэдэн будилж байна. Өнөөдөр би ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүхэд ҮАБЗ-ийн 2018 оны 33, 21 дүгээр зөвлөмжийг хуулийн дагуу ил болгох санал өгсөн. Тавантолгой нүүрсний ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг 2018 оны долдугаар сарын 9-ний өдөр гаргасан. Тогтоолыг ҮАБЗ-ийн 2018 оны 33, 21 дүгээр зөвлөмжийг үндэслэн гаргасан. Үндсэндээ Тавантолгой орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр замын дэд бүтцийн ажлыг явуулахтай холбоотой зөвлөмж гарсан юм. ҮАБЗ-тэй хамгийн ойр ажилладаг хүн нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. Энэ зөвлөмжийг боловсруулах ажилд оролцсон, хуралд нь суусан хүн. ЗГХЭГ бол ҮАБЗ-ийн хуралд тухай бүр оролцдоггүй. Энэ зөвлөмжийг буруу гэж үзсэн юм бол хоёр жилийн хугацаанд засахгүй яасан юм бэ. Зүүнбаянгийн төмөр замд Ерөнхийлөгчийн институц улс төрийн манлайлал үзүүлж, томоохон бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Үүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарсан. Засгийн газар үүнийг хэрэгжүүлээгүй. Үндсэндээ судалгааны түвшинд явж байгаа. Ер нь АН-ын увайгүй улс төр олон дахин давтагдаж байгаа учраас Засгийн газар болгоомжтой хандсан. Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй гаргах судалгааны ажил хийж байгаа. Энэ зөв үү гэвэл зөв. Харин улс төрийн байдлаар цааш явахгүй нь тодорхой болж байна. Энэ зөвлөмж ил болсны дараа Засгийн газрын хуралдаан зарлаж, шаардлагатай бол Засгийн газар буюу Ерөнхий сайд татгалзан гарах асуудлыг тогтоно гэсэн үг. Үүнийг дагаад дэд бүтцийн ажлууд зогсох эрсдэл үүсэж болзошгүй.
Өнөөдөр нөхцөл байдал үнэхээр амаргүй байна. Коронавирусийн халдвар дэлхийд тархаж байна. Үнэндээ бид нарт улс төр хийгээд байх цаг алга. Яривал олон зүйл байгаа” гэсэн юм.
Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой байдал хоёр өдрийн дараа дуусах гэж байгааг онцлоод шалгалтаар учир битүүлэг олон асуудал гарсныг дурдав.
Улмаар хорио цээртэй холбоотой асуудлаар Засгийн газар улсын төсөвт тодотгол хийхгүй гэсэн байр суурьтай байгааг мэдээллийн төгсгөлд онцолсон юм.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...